Ресторан · Кафе · Дэлгүүр

Касс, гал тогоо, онлайн захиалга — бүгд нэг системд

Sale Gate бол хөтөч дээр ажилладаг POS систем. Касс, киоск, гал тогооны дэлгэц, онлайн ба ширээний QR захиалга, лоялтиг нэг дороос удирдана.

  • Программ суулгахгүй
  • QPay · карт · бэлэн
  • И-баримт · НӨАТ
  • Монгол / English
Sale Gate · Төв салбар
Латте₮7,500
Сүүтэй цай₮4,000
Бургер сет₮18,000
Круассан₮5,500
Бялуу₮9,000
Кола₮3,500

Сагс

2 × Латте (Том)₮20,000

+ Овъёосны сүү

1 × Бургер сет₮18,000

– Кола

Нийт₮38,000
Төлөх ₮38,000

Нэг систем, найман дэлгэц

Бүгд нэг өгөгдөл дээр ажилладаг тул касс дээр оруулсан захиалга гал тогоо, дэлгэц, тайлан руу шууд очно.

POS касс

Хурдан борлуулалт, хэд хэдэн төлбөрөөр хуваах, хөнгөлөлт, ээлж, Z тайлан.

Зөөгчийн апп

Ширээнээс захиалга авч гал тогоо руу шууд илгээнэ.

Гал тогооны дэлгэц

Станц бүрт өөрийн захиалга, хугацаа хэмжигч, бэлэн болсон мэдэгдэл.

Киоск

Үйлчлүүлэгч өөрөө захиалж, QPay-ээр эсвэл кассанд төлнө.

Хэрэглэгчийн дэлгэц

Сагс, төлбөрийн QR, баярлалаа дэлгэц касс дээр.

eSignage ТВ

Бэлэн болсон захиалгыг дуугаар дуудаж, цэсийг ТВ-д харуулна.

Онлайн захиалга

Өөрийн брэндтэй захиалгын хуудас: авч явах, хүргэлт.

Ширээний QR

Ширээн дээрх QR-аар захиалж, утсаараа төлнө.

Өдөр тутмын ажилд хэрэгтэй бүхэн

Нэмэлт программ, холболтгүйгээр эхний өдрөөс ашиглана.

Цэс ба бараа

Хувилбар, нэмэлт сонголт, багц (combo), салбар бүрийн үнэ, цагийн хуваарьтай цэс, дууссан барааг нэг товчоор хаах.

Төлбөр

Бэлэн, карт, QPay, хэрэглэгчийн дансны үлдэгдэл. Хэд хэдэн төлбөрөөр хуваах, хариулт тооцох.

И-баримт

PosAPI 3.0: НӨАТ ба НХАТ-ын задаргаа, сугалааны дугаар, QR баримт дээр хэвлэгдэнэ. ААН-д ТТД-аар.

Гал тогоо ба хэвлэлт

Станцаар ангилсан KDS, ESC/POS гал тогооны хуудас, TSC/Zebra аяганы шошго. Монгол Ө, Ү зөв хэвлэгдэнэ.

Лоялти ба маркетинг

Оноо, гишүүнчлэлийн түвшин, тамганы карт, ваучер, промо код, автомат урамшуулал.

Олон салбар ба эрх

Салбар, касс, ажилтны PIN, дүр ба эрх, менежерийн зөвшөөрөл, аудит лог.

Тайлан

Борлуулалт, ээлж, Z тайлан, хяналтын самбар. CSV-ээр татаж авна.

Дэлгүүрт

Баркод уншуулах, үлдэгдэл хөтлөх, хэмжээ ба өнгөний хувилбар, үнийн шошго хэвлэх.

Ресторан, кафед

  • Ширээ ба floor plan, зочны тоо
  • Курс, суудлаар захиалах
  • Үйлчилгээний хураамж
  • Зөөгчийн апп, KDS, ширээний QR

Дэлгүүрт

  • Баркодоор хурдан касс
  • Үлдэгдэл, хөдөлгөөн
  • Хувилбартай бараа
  • Үнэ, баркодын шошго

Гурван алхмаар эхэлнэ

  1. 1

    Бүртгүүлэх

    Имэйлээрээ бүртгүүлнэ. Салбар, касс, татвар, төлбөрийн хэлбэрүүд автоматаар үүснэ.

  2. 2

    Бараагаа оруулах

    Ангилал, бараа, хувилбар, нэмэлт сонголтоо удирдлагын хэсгээс оруулна.

  3. 3

    Төхөөрөмжөө холбох

    Таблет эсвэл компьютер дээр POS, киоск, гал тогооны дэлгэцээ 6 оронтой кодоор холбоно.

Монгол ба Сингапурт бэлэн

MN

Монгол

QPay, и-баримт (PosAPI 3.0), НӨАТ 10%, НХАТ, ₮ төгрөг.

SG

Сингапур

PayNow SGQR, GST 9%, 5 центийн бөөрөнхийлөлт, S$.

Өнөөдөр эхлээрэй

Бүртгэл үнэгүй, картын мэдээлэл шаардахгүй.

Үнэгүй бүртгүүлэх